Happy Flowers: Хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуучлах үйлчилгээ үзүүлж байна.

23659609 753202318210725 5763096207059918848 n  1
2017 оны 12 сарын 12

Хүүхдэд чиглэсэн үйлчилгээг онцолж байна. 2013 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн "Happy Flowers" компани хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуучлах үйлчилгээ үзүүлж байна. Үйлчлүүлэгчид хүүхдээ нэг цагаас эхлэн бүтэн долоо хоногоор харуулах боломжтой. Мөн мэргэжлийн хүүхэд асрагчдыг гэртээ байлган ажиллуулах боломжтойг компани мэдэгдсэн юм. Тус компанид асрагчаар ажиллах сонирхолтой хүмүүсээс эхлээд сэтгэлзүйн тест авдаг ба тэнцсэн хүмүүсийг эрүүл мэндийн найман төрлийн шинжилгээнд хамруулдаг аж. Харин үнийн хувьд, харуулах хүүхдийн тоо, ажилчдын ур чадвар зэргээс хамаарч төлбөр 650 мянгаас 1 сая төгрөг хүртэл хэлбэлзэж байгааг "Happy Flowers" компани мэдээллээ. Тэгвэл мэргэшсэн жолооч нарын баг бүхий "Vip Taxi" компани хүүхэд хүргэлтийн үйлчилгээ үзүүлж байна. Тус компани нэг хүүхдэд нэг л машинаар үйлчилдэг төдийгүй машин бүр “GPS”, хүүхдийн тусгай суудлаар тоноглогдсон учраас хүүхдэдээ санаа зовох шаардлагагүй гэдгийг онцоллоо. Үүнээс гадна бүх үйлчилгээ жолоочийн хариуцлагын болон тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалтай гэдгийг "Vip Taxi" компани мэдээлсэн юм.

https://ubinfo.mn/read/7009