Хүүхэд асрагч сонгон шалгаруулж авахдаа дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. 

78741853 2792418287506525 6138148972025348096 n
2019 оны 12 сарын 5

Хамгийн баталгаатай хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч хайх хэрэгцээ нь эцэг эхчүүд болон агентлагын уулзах цэг бөгөөд Агентлаг нь танд хамгийн тохиромжтой хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгийг санал болгодог юм. Хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч хайж буй айлууд дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. 

  • Ажлын нөхцөл, гэр бүлийн онцлогоосоо хамааран байрлаж ажиллах асрагч уу, ажлын 5 өдөр ажлын цагаар ажиллах асрагч уу, эсвэл цагийн асрагч уу гэдэг сонголтоо зөв хийх,
  • Та асрагчаасаа ямар туршлагатай байхыг хүсч байна,
  • Та асрагчаа ямар хэмжээний мэдлэгтэй байгаасай гэж хүсч байна
  • Гэр бүлийнхээ талаар мэдээллээ асрагчдаа маш сайн өгөх нь зүйтэй. (Хүүхдийн онцлог, гэр бүлийн онцлог, зан харилцаа г.м ) 
  • Ямар нэгэн гэрийн ажилд мэргэшсэн эсэх \баярын хоол бэлтгэх, ширээ засах гэх мэт\
  • Танай гэр бүлийн ямар нэгэн онцгой нөхцөл байдалд ажиллах чадвартай эсэх \тэжээвэр амьтантай, шашин шүтлэг, гэр бүлийн зарим нэг гишүүд сэтгэл зүйн онцгой нөхцөл байдалтай гэх мэт\
  • Асрагч хайж буй гэр бүлүүд яг ямар асрагч ажиллуулвал манай гэр бүлд төгс тохирох вэ гэдэг тал дээр маш болгоомжтой нухацтай хандах хэрэгтэй.