Дэлхийн хамгийн эрэлт ихтэй, хамгийн өндөр цалинтай хүүхэд асрагчид

Дэлхийн хамгийн эрэлт ихтэй, хамгийн өндөр цалинтай хүүхэд асрагчид

Дэлхийн баячууд ихэнхдээ хамгийн чадварлаг хүүхэд асрагчийг ажиллуулах хүсэлтэй байдаг билээ. Тэгвэл “Norland College” сургуулийнхан тусгайлан хүүхэд асрагчдыг бэлддэг бөгөөд уг сургуулийг төгссөн хүүхэд асрагчид дэлхийд өндрөөр үнэлэгддэг байна.

Англи улсыг ихэнхдээ хүмүүс Шерлок Холмс, Хатан хаан Элизабета болон Мэри Поппинсоор таньдаг. Энэ нь аргагүй биз. Учир нь Англи улсад дэлхийд хамгийн алдартай хүүхэд асрагчдыг бэлддэг аж. Норландын хүүхэд асрагчдын жилийн орлого нь 75 мянган фунт стерлинг хүрдэг бөгөөд монгол төгрөгт шилжүүлэхэд 319 сая 200 мянга болж байна. Энэ бол хүүхэд асрагчдын хувьд маш өндөр үнэлгээ мэт санагдана. Хүүхэд асрагчийн мэргэжилтэн болохын тулд жилд 14000 фунт буюу 60 сая төгрөг төлдөг байна. 

Тэгвэл ийм их мөнгөөр оюутнууд юу сурдаг юм бол?

Тэгвэл ийм их мөнгөөр оюутнууд юу сурдаг юм бол?…

Нэгдүгээрт, хүүхэд асрагч гайхалтай үлгэр жишээч байх ёстой. Тиймээс тэднийг хүүхдүүдийн хажууд түргэн хоол идэх, бохь зажлах, хэрүүл хийх, тамхи татах зэргийг хориглодог. Учир нь баян гэр бүлийн гишүүд энэ төрлийн муу зуршилтай хүнийг хүүхдийнхээ хажууд байлгахыг хүсдэггүйтэй холбоотой. Үүнээс гадна тод өнгийн нүүр будалт, богино банзал зэргийг ч мөн хориглоно.

Хоёрдугаарт, хүүхэд асрагч нь төгс багш байх ёстой. Тэрээр ямар ч ааш зантай хүүхдийн эвийг олох чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй. Үүнээс гадна тэр сэтгэл зүй, багшлах арга зүй зэргийг мэдэх шаардлагатай. Уг сургуулийг төгссөн хүүхэд асрагчид хүүхдийг бүхий л талаас нь хөгжүүлэх ёстой. Тиймээс тэрээр төгс бие галбиртай, хөгжмийн зэмсэг дээр тоглох чадвартай, зураг зурах, баримал барьж чаддаг байх шаардлагатай.

Үүнээс гадна хүүхэд асрагч нь өөрийн харж буй хүүхдүүдийн эрүүл мэндэд анхаарал хандуулах шаардлагатай учир хоол хийх чадвартай байх хэрэгтэй. Гэхдээ тэд энгийн нэгэн гоймонтой хоол хийх бус харин өөрийн гараар амттай, чанартай эрүүл хоол хийх шаардлагатай тулгарна. Тэднийг ресторанаас хоол захиалахыг хориглодог. Тиймээс эрүүл хоол хийж сурахын тулд тэд мэргэжлийн хоол зүйчийн сургалтад суудаг аж. Энэ бүхнийг харахад хүүхэд асрагчийн цалин нь нүдээ олсон мэт санагдана. Ерөнхийдөө тэд бол хүүхэд асрагч, бие хамгаалагч, тогооч, хувийн багш гээд бүхий л зүйлийг хийж байгаа гэсэн үг юм. 

Их Британий гүнж Кейт Миддлтон нь Норландын хүүхэд асрагчийг ажиллуулдагт гайхах зүйл алга. Ерөнхийдөө язгууртан, хаад, хатдын хүүхдүүдийг Норландын хүүхэд асрагчид хүмүүжүүлдэг бөгөөд тэдний ачаар боловсролтой, чадвартай, ухаалаг язгууртан хүүхдүүд өсөж торинодог байна.

2024 оны 1 сарын 15