МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Servicebanner

Үйл ажиллагааны чиглэл

Орон гэрт цуг амьдарч хүүхэд асрах

Энэхүү ажлын горимд асрагч нь тухайн айл өрхөд 5 өдөр хонож ажиллах бөгөөд 2 өдөр орон гэртээ харьж амардаг. Шаардлагатай тохиолдолд эцэг эхтэй зөвшилцсөний үндсэн дээр цаг сунгаж ажиллах боломжтой.

Өглөөнөөс орой хүртэл ажлын цагаар хүүхэд асрах

Ажлын цагаар хүүхэд асруулах сонирхолтой гэр бүлд илүү тохиромжтой. Өглөө 8 цагт ажлын байранд хүрэлцэн ирж, орой 7 цагт ажлаа дуусгана.

Цагийн гэрийн үйлчлэгч

Зав чөлөө муутай, ажлын ачаалал ихтэй гэр бүлүүдэд зориулсан үйлчилгээ.

Өндөр настан асрагч

Гэр цэвэрлэх, хоол хийх, хувцас угаах, юм индүүдэх, агаар салхинд гаргах гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Барилгын дараах цэвэрлэгээ, үйлчилгээ

Цонхны дотор, гадна тал, ванны өрөө, паар, паркетан шал, плита угааж өнгөлөх, хана таазны шороо арчиж цэвэрлэх, гэрлийн бүрхүүл, г.м.

Цагаар хүүхэд асрах

Амралтын болон онцгой шаардлага гарсан тохиолдолд та манай төвд хандаж цагаар хүүхэд асрагч захиалах боломжтой. Туршлагатай, найдвартай нь батлагдсан, сайн асрагчид таны хүссэн цагт очиж, хүүхдийг тань асрах болно.

Өглөөнөөс орой хүртэл ажлын цагаар гэр цэвэрлэх

Үргэлж цэвэр цэмцгэр байхыг эрхэмлэдэг айлд нэн тохиромжтой. Учир нь таны орон гэрийг бүхэл өдрийн турш цэвэр цэмцгэр байлгаж, амт чанартай хоолоор үйлчлэх болно.

Хүүхэд авах үйлчилгээ

Сургууль, цэцэрлэгийн насны хүүхэд сургууль, цэцэрлэгээс авах үйлчилгээ.

Айл гэр албан байгууллага дуудлагаар цэвэрлэх.

Гэрийн цэвэрлэгээний иж бүрэн үйлчилгээг өдөр тутам, долоо хоног, сар тутам болон нэг удаагийн их цэвэрлэгээ гэх мэт төрлүүдээр хийж гүйцэтгэж байна.

Logo

Орой гэртээ ирэхэд бяцхан үрс нь аз жаргалтай, гэр тань цэмцгэр, халуун хоол цайгаар таныг угтах итгэл даах Хүүхэд асрагч гэрийн үйлчлэгчийг хайж байвал бидэнтэй холбогдоорой.

HAPPY FLOWERS LLC

  • Ad1
  • Ad2
  • Ad3
  • Ad4

HAPPY FLOWER'S

ХҮҮХЭД гэдэг бол айл гэр бүлд аз жаргал бэлэглэгч хамгийн үнэт эрдэнэ. Тиймээс ч хайртай эрдэнээ хэн нэгнээр харуулахдаа эх хүний сэтгэл үргэлж санаа зовнин, өөрөө л хамт байвал сэтгэл нь хөнгөрч тайвширдаг улс. Гэвч амьдралын гарцаагүй байдлаас болж тэдэнтэйгээ байнга хамт байж,цагийг өнгөрөөх боломжгүй үе цөөнгүй гарна. Энэ л үед итгэлтай, найдвартай хүүхэд асрагч зайлшгүй хэрэгтэй болдог. Тиймээс эзэгтэй танд гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч хэрэгтэй бол бидэнд хандана уу!

Хөгжим сонсох

To Top ↑