Хүүхэд асрагчийг хэрхэн зөв сонгож, хаанаас олох вэ?

Nanny
Хүүхэд асрагчийг хэрхэн зөв сонгож, хаанаас олох вэ?

Хүүхэддээ асрагч олох шаардлагатай Эцэг эхчүүд олон байдаг. Шалтгаан нь янз бүр байх боловч гол зорилго нь хүүхдээ асран хамгаалах, тав тухтай байлгах асуудал юм. Та бүхэнд хэрхэн асрагчаа зөв сонгох зарим зөвлөгөө болон хаанаас эрж болох хувилбаруудыг өгөхийг хичээе.
Хүүхдийнхээ асрагчийг сонгох.
Хамгийн гол нь зөв хандлагатай байх ёстой. Мэдээж асрагч дадлага туршлагатай байвал давуу тал болно. Хүүхэд асарна гэдэг бол хэвшил болсон хичээл биш өдөрт хэд хэдэн удаа тохиолдох жижиг том гэлтгүй онцгой асуудлуудыг зохицуулж чадах шуурхай тусламжийн ажил л гэсэн үг. 
Асрагч нь хүүхдийг асран хамгаалж чадахаас гадна ариун цэвэрч, шударга бөгөөд хариуцлагатай байх нь чухал. Ийм байхгүй бол хэдэн өдрийн дараа асрагч маань хүүхэд “удирдах жолоог” алдчих талтай.
Асрагч эмэгтэйгийн шашин шүтлэгийн байдлыг анхаарах хэрэгтэй. Мөн ар гэр найз нөхөдийн талаар сайн асууж лавлах хэрэгтэй. Найзаар нь шинж гэж үг байдаг даа. 
Амьдралынхаа хэвшлийг эвдэхгүйн тулд асрагчид гэр бүлийнхээ буюу хүүхэд харах өөрсдийн үзэл бодол, гэрийн онцлог талуудыг тайлбарлаж өгөх нь зүйтэй. Асрагч бол садаа болох биш харин туслагч байх ёстой.
Цалин мөнгийг нь цаг тухайд нь төлж, эвсэг найрсаг байгаарай. Гомдсон хүн уураа хамгийн сул дорой хүнд гаргадаг шүү.
Эцэст нь зөвлөхөд Заавал мэргэжлийн байгууллагад хандаарай.

2017 оны 1 сарын 29