ТАНЫ ХҮҮХЭД БОЛОН ХҮҮХЭД АСРАГЧИЙН ХООРОНДОХ ХОЛБООГ БЭХЖҮҮЛЭХ 6 АРГА ЗАМ

02.jpg watermarked ehwclbq
ТАНЫ ХҮҮХЭД БОЛОН ХҮҮХЭД АСРАГЧИЙН ХООРОНДОХ ХОЛБООГ БЭХЖҮҮЛЭХ 6 АРГА ЗАМ

Хүүхэд асрагч болон хүүхдийн хоорондын бат бөх холбоо нь таны хүүхдийн  насан туршийн сайн сайхан амьдралд  хэмжээлшгүй  ашиг тустай юм. Энэ харилцаа холбоог дэмжиж байх нь маш чухал байдаг.

1. Хүүхэд асрагч ирэхэд сэтгэл догдлон хүлээн авах

Танай гэр бүлд  хүүхэд асрагч орж ирэх үед  та урам зоригийг нь төрүүлэх  сэтгэгдэл бий болгох нь чухал юм. Хүүхэд асрагчыг хүлээн авахад таны  хүүхэд оролцсон байх хэрэгтэй. Жишээ нь: Таны хүүхэд асрагчид зориулсан “Манай гэрт тавтай морил” гэсэн  бичиг хийх, энэ нь асрагчыг гэртээ ирэхийг  зөвшөөрч байгаа мэдрэмжийг  төрүүлнэ.

2. Адал явдалтай  аялалыг нь дэмжих

Гэрийн гадаа, музей, амьтны хүрээлэн зэргээр аялахыг нь  дэмжсэнээр хүүхэддээ онцгой дурсамжыг  үлдээж чадна. Эдгээр аялалууд нь  хүүхдэд сайхан сэтгэгдэл төрүүлэх бөгөөд асрагч болон хүүхдийн  хооронд сайхан харилцаа холбоо  үүсэхэд дөхөм болно.

3.Хүүхэд асрагчид  их хариуцлага үүрүүлэхээ багасга.

Итгэлцэл илүү их байснаар таны хүүхэд болон асрагчын хооронд тусгай харилцаа бий болно.  Энэ нь  таны  хүүхдийн асрагчтай  өнгөрөөх хугацааг  үр дүнтэй болгоход чухал нөлөө үзүүлнэ. 

Хоол хийх,  гэр цэвэрлэх зэрэг бага зэргийн  ажил бол хүүхэд асрагчийн  үүрэг байж болно. Ялангуяа анх удаа танай гэрт ирж байгаа асрагчид энэ чухал зүйл.

4. Тэмдэглэлт үйл явдалд асрагчаа оролцуулах

Зарим асрагч нар төрсөн өдрийн баяр, төгсөлтийн баяр зэрэгт уригдаж ирдэг,  зарим нь  хүүхдийн  амьдралын  онцгой мөчүүдэд хамт байхыг хүсдэг.

Асрагчын цагийн  хувиараас бусад үед түүнийг  урьснаар хүүхэд асрагч бол гэр бүлийн нэг хэсэг юм гэж харагддаг.

5. Хүүхэд  асрагчаа хүндлэх

Хүүхдүүд хааяа эцэг эхийнхээ гаргадаг  хөндий хүйтэн занг асрагч руугаа гаргадаг.

Хичнээн шүүмжилмээр байсан ч хүүхдийнхээ өмнө  асрагчаа загнаж болохгүй. Энэ нь хүүхдийн асрагчаа хүндлэх сэтгэлийг багасгадаг. /тэдний хоорондын харилцааг ч дуусгаж болно/ та асрагчтай  яаж харилцана хүүхэд мөн асрагчтайгаа таны харьцсан шиг харилцана гэсэн үг. Асрагчийн өмнө илүү дулаан зөөлөн  байснаар хүүхэд тань таныг дуурайх болно.

6. Хэрэв хүүхэд чинь өмнө нь асрагчтай  байгаад энэ нь удаан үргэлжлэхийг мэддэг бол автоматаар харилцаагаа байхгүй  болгодог учир нь асрагч ирэх нь ач холбогдолтой биш гээд  ойлгочихсон байдаг, аль болох үүнээс зайлсхийх хэрэгтэй.  Эцэст нь хэлэхэд холбоо тогтооход зөвхөн цаг хугацаа л хэрэгтэй

Хэрэв гайхамшигтай сайн асрагч хайж байгаа бол Та ч бас хичээх хэрэгтэй байх нь ээ 

 

2017 оны 5 сарын 9