Хүүхдийг гэрийн даалгавраа санаагаараа хийдэг болгох 4 алхам

10392487 1487556404830827 4296477356703556182 n
Хүүхдийг гэрийн даалгавраа санаагаараа хийдэг болгох 4 алхам

Хүүхдээ гэрийн даалгаварыг нь  хийлгэх   гэж эцэг эхчүүд их зовдог.  Өдөр бүрийн гэрийн даалгаврыг нь санаагаар  хийлгэх  нь  эцэг эхчүүдийн толгойны өвчин болоод байгаа.  Хүүхэд 1-р ангид элсэн ороод  дөнгөж суралцаж эхэлж байгаа болохоор загнах нэг хэцүү , их загнаад байвал хичээл хийхдээ дургүй болчихвол яанаа гэж санаа зоволт гээд яах учраа олохгүй үе байдаг. 

Тиймээс та бүхэндээ хүүхдийг  хэрхэн гэрийн даалгавраа санаагаараа хийдэг болгох талаарх нэгэн   зөвлөгөөг хүргэж байна.

  1. р алхам.

  • Өнөөдрийн даалгаврыг нь асуух

Сургуулиасаа тараад гэртээ ирэхэд нь өнөөдөр ямар даалгавар өгсөн гэдгийг асууж байгаарай. Ингэхэд даалгавраа санаад 2 хуудас бичих, цээжлэх, уншлага гээд л шулганаад  л хэлнэ. Хариуд нь өнөөдрийн даалгавар нь цөөхөн юм аа тэ эсвэл их даалгавар өгчээ тэ гээд л ярилцах хэрэгтэй.

Үүний дараагаар Аль даалгавраас нь эхэлж хиймээр байна вэ? Хэдэн цагаас даалгавраа хийж эхлэх гэж байна ? гэж асуугаарай. Өөрөөр нь хэдэн цагт, юунаас эхэлж хийлгэхийн асуусанаар

Хариуцлага , хийх хүсэл нь төрдөг гэнэ. Ингээд асуугаад сурчвал хүүхэд гэртээ хариад хичээлээ хийнэ гэсэн сэдэл байнга төрдөг болно.
2-р алхам

  • Өнөөдөр болсон зүйлийг нь сонсоод магтах

Гэртээ ороод ирвэл хоолоо идээрэй гэж хэлээд хоолоо идэж байхад нь өнөөдөр сургууль дээр нь юу болсон, юу тохиолдсон  гэдгийг асуугаад ярилцаарай.  Магтахаар зүйлийн магтах хэрэгтэй. Хичээлийн талаар ярьж байвал энэ маш том боломж шүү. Миний хүү өдөр бүр даалгавраа сайн хийж байгаа шүү. Ингэж хүүхэд нь урамшиж хичээлээ улам хийх хүсэл төрдөг. Анхаарах зүйл нь хоол идэж байхад нь зурагт асааж болохгүй.

Ингэх л юм бол анхаарал нь зурагтанд  сарниад таны үгийг чинь ч сонсохгүй .    

3-р алхам

  • Хүүхэдтэйгээ өрсөлдөөн зохио

Өрсөлдөх сэтгэлийг төлөвшүүлэх нь  хүүхдийг эрч хүчтэй, дайчин болгох занд сургадаг. Хэн нь хурдан төмс арилгах вэ?  хэн нь хурдан цээжлэхээрээ өрсөлдье гэх мэтээр хүүхэдтэйгээ өрсөлдөөд үзээрэй. Хүүхдүүд ихэнхдээ тоглоом тоглохоор илүү хичээдэг болдог.

4-р алхам

  • Юуны түрүүнд магт

Даалгавраа хийж байхад нь миний хүү надаас илүү гоё бичиж байна аа , ямар хурдан, ямар сайн уншиж байна аа Хурдан бодож байна шүү гээд л бодитоор магтах хэрэгтэй.

Хичээлээ хийгээд дууссаны дараа Ямар хурдан дуусгачихваа хурдан юм аа гэх байдлаар хүүхдээ сайн магтаарай. Хүүхдүүд магтуулахдаа дуртай байдаг. Ер нь хүүхэд гэлтгүй томчууд ч гэсэн магтахаар улам урам орж ажлаа сайн хийдэг. Хүүхдээ яаж даалгаврын хийлгэх вэ? гэж санаа зовж байгаа эцэг эхчүүд энэхүү зөвлөгөөг туршаад үзээрэй.

2017 оны 5 сарын 9