Хувийн цэцэрлэгүүдийн үнэ ханш болон хаяг байршил

Tsetserleg
Хувийн цэцэрлэгүүдийн үнэ ханш болон хаяг байршил

Монгол Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 230 мянган хүүхэд байгаагаас 80 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа гэсэн мэдээллийг УИХ-ын эмэгтэй гишүүд өгсөн. Ялангуяа нийслэлийн захын дүүргүүдийн гэр хороололд энэ асуудал хурцаар тавигддаг боловч цэцэрлэг барих газар байхгүй, дэд бүтэцгүй шалтгаанаар улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэг барих боломж хомс байдаг.

Тэгвэл, улсын цэцэрлэг энэ сарын 24-нээс бүртгэлээ эхлүүлнэ гэдгийг өчигдөр Боловсролын яамнаас мэдэгдсэн. Гэвч эцэг, эхчүүд хэдий нь ээ цэцэрлэгийн гадаа хоноглож, уламжлал ёсоор гурван цаг тутам хүүхдүүдээ бүртгээд, хасаад эхэлчихсэн байна. Арга ядсан улсын цэцэрлэгийн эрхлэгч нар бүх хүүхдүүдийг бүртгэнэ. Гэхдээ сугалаа явуулж, 30-хан хүүхдийг авна гэдгээ учирлан, цэцэрлэгийн ажилтан, эцэг, эхчүүдийн дунд багагүй асуудал үүсээд байгаа юм.

Түүнчлэн хонон өнжин байж, хүүхдээ улсын цэцэрлэгт бүртгүүлтэл нэг ангид 40-50 хүүхэд шахцалдаж, амьсгалах, тоглох орон зай бага болдгоос ханиад шуухнаа нэгээс нөгөөд халдварлаж, дархлаа султай хүүхэд бүтэн жилийн турш эмнэлэг хэсэх тохиолдол элбэг байдаг.

Иймд бид энэ удаад хувийн цэцэрлэгүүдийн үнэ ханш болоод сургалтын онцлогийн талаар мэдээлэл бэлтгэлээ. Энэ жилийн хувьд хувийн цэцэрлэгийн төлбөр сарын 150.0-900.0 төгрөгийн үнэ ханштай байгаа бөгөөд 07.30-19.00 цагийн хооронд ажиллана гэж байлаа.

 

Дүүргээр

Цэцэрлэгийн нэрс

хаяг

төлбөр

Анги дүүргэлт, хэдэн настайгаас авах

 

1.

Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн цэцэрлэгийн жагсаалт

Эрдэнэдалайн Ариунжаргал
"Бяцхан найзууд"
Эрхлэгч
88875406, 91883129

ХУД, 15-р хороо, Нархан хотхон 61-31 тоот

300.000

Анги дүүргэлт 15, 2-5 насны

 

Хатанбаатар Хишигжаргал
"Миний гэр"
Эрхлэгч
99071178, 70121178 Myhomekids
 

ХУД-ийн 11 хороо, Маршел тавн 101-р байр

Утсаар мэдээлэл өгөх боломжгүй

2-5 настай, 08.03-аас сургалт эхэлсэн. Анги дүүргэлт 15-25 хүүхэд

 

 

 

 "Далд Уянга" цэцэрлэг
99092841 Oyuntsetseg_bi
 


 

 

ХУД, 4-р хороо,

Виви сити хороолол S13 -р байр


 

300.000

1.5-5 настай, бүтэн жилийн турш ажилладаг

 

Дашдаваа Оюунханд
"Сараанцэцэг"
Эрхлэгч
99088542 ih hongor
 

ХУД, 11-р хороо, АНУ сургуулийн дэргэд, Блүү скай хотхоны 44-1 тоот

350 мянга

07.50-18.30 цагт

Анги дүүргэлт 13, 08.24-ээс эхэлнэ. IQ сургалттай, гадаад багштай, шатрын сургалттай

 

Донид Гантөмөр
"Тугалхан"
Эрхлэгч
99197045
 


 

ХУД, 15-р хороо, Туулын хөвөө хотхон, 36-16, 17,18 тоот

140 мянга

Анги дүүргэлт 18, сургалт нь 08.24-ээс эхэлнэ. 2-5 нас, гэр ойрхон бол ой хүрээгүй бол авч болно

 

Норовренчин Алтанзул
"Жимсхэн"
Эрхлэгч
86005858 Altan_Bars
 

 

ХУД, 11 хороо, Алтай хаус хотхон

350.0-390.0 мянган

Анги дүүргэлт 12-15 хүүхэд, 1.4-6 нас, 09.01-06.01 Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай /хуучны орос цэцэрлэг/

 

2.

Сонгинохайрхан дүүрэг

 Даваадорж Найманжаргал
"Азийн хүүхдүүд"
Эрхлэгч 
numka_44@yahoo.com

Утас: 96677587

СХД, 9 хороо, ББУ-ийн 1-31 тоот

/Баянхошууны хуучин эцсийн тойргийн буудал/

130-160 мянга

Анги дүүргэлт 25,

Сургалт 08.03-аас эхэлсэн. 1.5-5 нас

 

Лхагвасүрэн Мөнхчулуун
"Билгүүн Ундарга"
Эрхлэгч 
bilguunundarga_@yahoo.com

Утас: 99082690

СХД, 14-р хорооныхоо байрны хажууд 6 давхар байшингшийн нэг давхарт

230 мянга

Анги дүүргэлт 15-20 хүүхдэд

Сургалт 08.21-ээс эхэлнэ

1.6-5 нас

 

Буянжаргал Мандахмаа
"Ишигхэн"
Эрхлэгч 

Утас: 99170477, 88115212

Бонгино хайрхан дүүрэг Баруун салаа

130 мянга

08. 01-ээс сургалт эхэлсэн.

1-5 насны

Анги дүүргэлт 10 хүүхэд

 

Балдорж Хоролгарав
Баянхошуу "Сэнтпоул 
endal8886@yahoo.com

Утас: 91154538

СХД, 10-р хороо, Зүүн баян уул 18-20 тоот

 

Үнэ төлбөргүй

/Солонгосын хөрөнгө оруулалттай./

5-р сард бүртгэлээ авдаг

3 настай хүүхэд авдаг, анги дүүргэлт 32 хүүхэд

 

Ч.Тунгалаг
"Жаргалант Оч" 
Эрхлэгч 
uugaa_6815@yahoo.com

Утас: 98982790

СХД, 23-р хороо, Хангай 1-9 тоот /Москюа хорооллын чанх хойно/

80.0-100.0

09.01-ээс эхэлнэ

1-6 нас, анги дүүргэлт 20-25

 

Дэмбэрэл Ариунаа
"Саран хараацай"
Багш 
saraaAngel@yahoo.cpom 99024076

СХД, Тахилтын 3-р гудамж

150.0-180.0

Явагдаж байгаа

2-5 нас, анги дүүргэлт 30 хүүхэд

 

Г.Хишгээ
"Цэцүүлээ"
Эрхлэгч 
99092443

СХД8 25-р хороо, Одонтийн 24-15 тоот

120.0

0,.25-ээс эхэлнэ.

Анги дүүргэлт 25-30, 2-5 нас

 

Бэгз Цогзолмаа
"Найзууд"
Эрхлэгч 
naizuud@yahoo.com

Утас: 98667369

МОСКВА ХОРООЛОЛ

250.0

2-5 нас, 15 хүүхэдтэй, 09.01-ээс эхэлнэ

 

Дэмид.Юнгэрэн
"Гурван хөгжил"
Эрхлэгч 
svheenee2001@yahoo.com

Утас: 99112823

Моска хороолол, 2-р байр

300.000 мянга

08.10 эхэлсэн

Анги дүүргэлт 12-20,

2-5 нас

 

3.

Баянзүрх дүүрэг

“Шүүдэрхэн” цэцэрлэг

БЗД, 15-р хороолол, Жуковын музейн дэргэд

350 мянга

1-5 нас, анги дүүргэлт 15,

Сургалт эхэлсэн

 

Цэгмэдийн Сэндэрмаа
"Биндэръяа"
Эрхлэгч 
91919392

Хужирбулангийн 28-р хороо, 11-ийн буудал

150.0

1.5-5 нас хүртэл, анги дүүргэлт, бүртгэл 08.25-аас эхэлнэ

 

Жаргалсайхан Оюунаа
"Жаргалын наран"
Эрхлэгч 
96686310, 91912239

БЗД, 4-р хороо, Американ Дэнжийн хойно 48б байр

230-250 мянга

Анги дүүргэлт 12, 1-5 нас, элсэнт 08.15-аас эхэлнэ.

 

Нанжид Даваацэрэн
"Жигүүр"
Эрхлэгч 
88200600

БЗД, 6 хороо, 22В байрны хойно

300 мянга

Анги дүүргэлт 15,

Сургалт 09.01-ээс эхэлнэ

1-ээс дээш

 

Ганболдын Даваасүрэн 
"Есөн-Эрдэнэ"
Эрхлэгч 
99132043

БЗД, 4 хороо, 65-р байрны дэргэд, Есэн-Эрдэнэ цэцэрлэг

230 мянга

Анги дүүргэлт 15

1-5 нас

 

С.Дариймаа
"Илбэнх"
Эрхлэгч 
99161500

БЗД, 13-р хороолол, Натураас урагш Хом Ланд хотхоны 130.3-р байр, 33 тоот

200-220 мянга

Анги дүүргэлт 10-12,

1.3-5 нас

08.24-ээс эхэлнэ

 

Б.Уранчимэг
"Мөрөөдлийн нархан"
Эрхлэгч 
99007296, 91540045

БЗД, 19 хороо, 13А-372 тоот

111 мянга

АНги дүүргэлт 25 хүүхэдтэй,

1-5 нас

Сургалт 08.20-оос эхэлнэ

 

Эрхлэгч н.Оюунбат
"Нархан-M"
Эрхлэгч 99190842

БЗД, 13 хороолол, Шин зуун хотхон 24б-1 тоот

280 мянга

1-6 нас

Анги дүүргэлт 8-12 хүүхэд,

Сургалт эхэлчихсэн

 

Сэмжаан Баясгалан
"Нахиа
Эрхлэгч 
99060762

БЗД, 16 хороолол, Улаанхуарангийн эцсийн буудал дээр байрладаг 2 давхар тоосгон барилга 

220-250 мянга

/төлбөрт тодорхой хөнгөлөлт үзүүлж болно/

Анги дүүргэлт 10-12 хүүхэд

10 сартайгаас 5 насны хүүхэд авна

09.01-ээс хичээл эхэлнэ

 

Оньсхон-2

70289989, 99088654

БГД, Саппорогийн замын урд талд 6 давхар саарал байр

250 мянга

/Нас, насанд таарсан сэтгэхүй хөгжүүлэх, оюун ухаан, шатар даамны сургалттай/

Анги дүүргэлт 15-20

Сургалт 08.24-ээс эхэлнэ

1.3-5 нас

 

Чимэддорж Дэжидмаа
"Одод"
Эрхлэгч 
99251539, 89451539, 99983289

БЗД, 1 хороо, ХҮрмэнгийн баруун урд талд, 2 давхар улаан тоосгон байшин

250 мянга

Анги дүүргэлт 16-18 хүүхэдтэй

Сургалт эхэлчихсэн

1.8-5 нас

 

Балдандорж Дэлгэрмаа
"Оньсхон-1"
Арга зүйч
70158878, 99088954,

Onis.mn

 

БЗД, 15 хороо, 13-р хороолол, Оюун ухааны олон улсын музейн байранд

350 мянга

/Нас, насанд таарсан сэтгэхүй хөгжүүлэх, оюун ухаан, шатар даамны сургалттай/

Анги дүүргэлт 15-20

Сургалт 08.24-ээс эхэлнэ

1.3-5 нас

 

Доржсэмбээ Нарангэрэл
“Сувдан дэлбээ”
Эрхлэгч 
91908020

БЗД, 15-р хороо, 13-р хороолол, 70-р байр, Оюунлаг сургуулийн ард талд

350 мянга

/англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай/

Анги дүүргэлт-17

09.01-ээс эхэлнэ

2-6 нас

 

Болдын Оюун
"Сэргэлэн жаалууд"
Эрхлэгч 
99109095 oyun_9095@yahoo.com

БЗД, 6 хороо, 53-р байрны 1 давхар, Бөхийн өргөөний урд Шинэ сонголт тавилгын дэлгүүрийн хажууд

Төлбөр хэлэх боломжгүй

Анги дүүргэлт: бага бүлэг 12, дунд, ахлах анги-18

2-5 нас

Сургалт эхэлчихсэн

 

4.

Баянгол дүүрэг

Очирбат Энхнасан
БГД-ийн 4-р хороо 16-1-2 тоот "Эринзууны багачууд" 
Эрхлэгч
99120466, 91880900 erinzuuniibagachuud@yahoo.com
 

БГД, 4 хороо, 16-р байрны 1, 2 тоот,

Ханбүргэдэйн хашаан дотор

250 мянга /хоёр хувааж .төлж болно/

Анги дүүргэлт 15 хүүхэдтэй

1-5 нас

Сургалт 09.01-ээс эхэлнэ

 

Оньсхон-2

70289989, 99088654

БГД, Саппорогийн замын урд талд 6 давхар саарал байр

250 мянга

/Нас, насанд таарсан сэтгэхүй хөгжүүлэх, оюун ухаан, шатар даамны сургалттай/

Анги дүүргэлт 15-20

Сургалт 08.24-ээс эхэлнэ

1.3-5 нас

 

Дэжиг Сумъяа
БГД-ийн 18-р хороо 62-3 "Бөмбөөхөн" цэцэрлэг
Эрхлэгч
99016848, 99999518

bumbuuhuntsetserleg@yahioocom

БГД, 19 хороо, Модны 2-ын гудамж, Амора цэцэрлэгийн баруун хойд талд “Бөмбөөхөн”

250 мянга

/төгөлдөр хуур, ятга, монгол бүжгийн сонгон сургалттай/

Анги дүүргэлт 25-35

 

Сургалт эхэлчихсэн

 

Ой долоон сар хүртэлх насны хүүхдэд зориулсан яслитай

 

1.7-5 насны дунд, ахлах бүлэгтэй

 

Лхагвасүрэн Нямсүрэн
БГД-ийн 1-р хороо Алтай хотхон "Түвшин бүүвэй" цэцэрлэг
Эрхлэгч
 99110200

БГД, Алтай хотхон, 12-р байр Түвшин бүүвэй цэцэрлэг

290 мянга

/шатар, даамны сургалттай/

Анги дүүргэлт 10-15

10 сараас-6 нас

Сургалт эхэлсэн

 

Даваасүрэн Оюун-Эрдэнэ 
БГД-ийн 2-р хороо 77-р байр "Алтан түлхүүр" цэцэрлэг
Эрхлэгч
99007947 oyunaa_8873@yahoo.com

БГД, 5 хороо, 10-р хороолол

230 мянга

1.5-5 нас хүртэлх

Анги дүүргэлт 20-25

Сургалт 09.01-ээс эхэлнэ

 

Давааням Болор
БГД-ийн 1-р хороо "Бүжин" цэцэрлэг
Эрхлэгч
99008557 uuganbolor_32@yahoo.com

БГД, 3 хороо, Замчдын гудамж 86, Гэгээрэл сургуулийн 1 давхарт

250 мянга

 

Анги дүүргэлт 25,

Сургалт 09.01-эхэлнэ

2-4 нас

 

Дагвадорж Гантуяа
БГД-ийн 18-р хороо 41-1 тоот "Дэгдээхий" цэцэрлэг 
Эрхлэгч
88119192 gantuya_0709@yahoo.com

БГД, 17 хороо, 41-р байрны зүүн талд

/Модны 2-ын Эрүүл мэндийн 7 төвийн зүүн урд талд/

250 мянга

Анги дүүргэлт 15-20

Сургалт 09.01-ээс эхэлнэ

1.8-5 нас

 

Долгор Чулуунцэцэг
БГД-ийн 20-р хороо 45А "Хэрэмхэн" цэцэрлэг
Эрхлэгч
96069842 heremhen@yahoo.com

БГД, 20 хороо, Цамбагаравын урд талд Номингийн байранд

300 мянга

/шатар, даам, IQ-ийн сургалттай/

Анги дүүргэлт 15-20

Сургалт 09.01-ээс эхэлнэ

1.6-5 нас

 

Авирмэд Болормаа
БГД 9-р хороо Горькийн 4-95 "Хүслэн" цэцэрлэг
Эрхлэгч
99015517, 94055517

БГД, 7 хороо, Шинэ Гэмтлийн 58-р байр, 12 давхарт

180-250 мянга

Анги дүүргэлт 15-20,

Сургалт 09.01-ээс эхэлнэ

1-5 нас

 

Жамъяансүрэн Энхтунгалаг
БГД 13-р хороо Ард Аюушийн гудамж "Амилагийн найзууд" цэцэрлэг
Заах арга зүйн нэгдэл
89092120, 99242234

БГД, 13 хороо, Ард Аюушийн гудамж, Хорооллын эцэст

 

БГД-т 2 салбар /13, 2 хороо/, СБД-ийн 2 хороонд,

БЗД-т 26, 14-р хороо,

ХУД-т 15-р хороонд үйл ажиллагаа явуулж байгаа

350-500 мянга

/Нэмэлтээр мэссинг англи хэлний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа, бүжиг, жүжиг, шатар даамны сургалттай, баримал, зургийн дугуйлангууд хичээллэнэ/

Анги дүүргэлт 15-25

Сургалт 09.01-ээс эхэлэн /зуны сургалт эхэлсэн байгаа/

1-6 нас

 

Гүррагчаа Энхтуяа
БГД 19-р хороо 52А байр "Унагалдай" цэцэрлэг
Эрхлэгч
99153711 enkh_1126@yahoo.com

БГД, 19 хороо, 52а байр

/Таван-Эрдэнэ хүнсний захын баруун урд/

260 мянга

/сарбон сампин, баруун тархи хөгжүүлэх хичээл, англи хэлний сургалттай/

Анги дүүргэлт 10-12

Сургалт 09.01-ээс эхэлнэ

1.8-5 нас

 

Сэртэв Батгэрэл
БГД 4-р хороо Голденпарк 105-р байр "Золбоо " цэцэрлэг
Эрхлэгч
99167880

БГД, Голден Паркийн 105-р байрны 1 давхарт

250 мянга

/шатар, даамны сургалттай/

Анги дүүргэлт 20

2-6 нас

Сургалт 09.01-ээс эхэлнэ

 

Очирбат Энхтөгс
БГД 6-р хороо Эрдмийн өргөө хотхон "Шинэ зууны хүүхдүүд" цэцэрлэг 
Эрхлэгч
95292990 shin_zuun@yahoo.com

БГД, 10 хороолол, Эрдмийн өргөө сугуулийн хажууд 53 байр, 2 тоот

300 мянга

Анги дүүргэлт 10-15

Сургалт эхэлчихсэн байгаа

1.8-5 нас

 

Доржсүрэн Лхамжав
БГД-ийн 5-р хороо Энэрэл хотхон "Алтан зул" цэцэрлэг
Эрхлэгч
88017746 lhamaa_@yahoo.com

БГД, 5 хороо, 3-р эмнэлгийн ард Энэрэл хотхон 1 байр

260-300 мянга

/Орос, англи хэл, математикийн сургалттай сургуулийн 1-3 ангийн хүүхдийн өдөр өнжүүлэхтэй 180-200 мянга/

Анги дүүргэлт 15-18

Сургалт эхэлчихсэн байгаа

1-5 нас

 

5.

Сүхбаатар дүүрэг

Суурьбат Алтантуяа 
"Хараацай" 
Эрхлэгч
99080804

СБД, 3 хороо, 8-82 Хараацай цэцэрлэг

Төлбөр хэлэх боломжгүй

/IQ, баллет, оригамийн сургалттай, нэмэлтээр орос хэлний сургалттай/

Анги дүүргэлт 15

Сургалт 08.25-аас эхэлнэ

1.8-6 нас

 

Цэвээн долор Цэвээнтуул 
"Жүржхэн "
Эрхлэгч
99892243
 


 

СБД, 8 хороо,42а байрны 1 давхарт

220 мянга

/1-2 настай анги 250 мянга/

Шатар, орос хэл, бүжгийн нэмэлт сургалттай

Анги дүүргэлт 15-20

Сургалт 09.01-ээс эхэлнэ

2-5 нас

 

Ганболд Болор
"Ногоон алим"
Эрхлэгч
99994085, 93337733


 


 

СБД8 6 хороо, Их тойруу, 73-1-42 тоот

/Метромоллын ард Хүрд компаний замын зүүн талд/

 

270-300 мянга

Анги дүүргэлт 10-15

Сургалт 09.01-ээс эхэлнэ

2-5 нас

 

Шагдар Батцэцэг 
"Дуду эмээ "
Арга зүйч

99179777

СБД, 8 хороо, Залуучуудын өргөн чөлөө, Ногарист сургуулийн хашаанд

/Хөгжим бүжгийн замын урд талд/

300-350 мянга

/Монгол үндэсний соёл заншлыг түлхүү, оюун ухаан хөгжүүлэх сургалттай/

Анги дүүргэлт 15-20

Сургалт 09.01-ээс эхэлнэ

2-5 нас

 

 

Бөхчулуун Дагиймаа 
"Басархан 2" 
Багш 
99799383
 


 

СБД, Шаргаморьтын зусланд, эцсийн буудлын зүүн хойно

350 мянга

/сарбон сампингийн сургалттай. Сүү, цагаан идээгээр эрүүл агаарт чийрэгжүүлнэ/

Анги дүүргэлт 20

3-6 нас

Сургалт 09.01-ээс эхэлнэ /жилийн 4 улирал хичээллэнэ

 

Жимбээ Мөнхгэрэл 
"Агуу хүүхдүүд"
арга зүйч 
99118788
 

СБД, 4 хороо, 1-р 40 мянгат, 15.1, 15.2, 15.3-р байрны 1 давхарууд

Хүнсний 50-р дэлгүүрийн ард талд

350 мянга

/англи хэл, хөгжим, гимнастик, бүжиг, IQ хөгжүүлэх сургалттай/

Анги дүүргэлт 25

1-2

2-5 нас

Сургалт 09.01-ээс эхэлнэ

 

Жамьянсүрэн Энхтунгалаг 
"Амила" 
Эрхлэгч
99122795
 

 СБД

 

 

350-500 мянга

/Нэмэлтээр мэссинг англи хэлний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа, бүжиг, жүжиг, шатар даамны сургалттай, баримал, зургийн дугуйлангууд хичээллэнэ/

Анги дүүргэлт 15-25

Сургалт 09.01-ээс эхэлэн /зуны сургалт эхэлсэн байгаа/

1-6 нас

 

 

Дээрх судалгааг явуулж байхад, эцэг эхчүүд дөрвөн шалтгаанаар ихэвчлэн хувийн цэцэрлэгийг сонгодог гэж байлаа. Үүнд::

  1. Цөөхөн хүүхэдтэй учир ханиад шуухнаа бага тусна гэж бодсоны үндсэн дээр тохь тухыг эрхэмлэж,
  2. Улсын цэцэрлэгийн хүүхдүүдийг 16 цагаас эхлээд аваад эхэлчихдэг. Гэтэл ажилтай хүмүүсийн хувьд 18, 19 цагт ажил тарахыг хүлээсээр хүүхэд нь ангидаа хамгийн сүүлд үлдэж, цэцэрлэгт явахаас халшрах,
  3. 2 нас хүрээгүй хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч ажилдаа орох тохиолдолд эсвэл гэрээр харах боломжгүй болсон нөхцөлд
  4. Улсын цэцэрлэгийн бүртгэлээс хоцорсон тохиолдолд ихэвчлэн хувийн цэцэрлэгийг сонгодог хэмээж байв.
2017 оны 8 сарын 23