Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхдээ юуг анхаарах вэ!!!

Huuhed
Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхдээ юуг анхаарах вэ!!!

Энэ жил сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэл наймдугаар сарын 25-аас бүх цэцэрлэгүүдээр албан ёсоор эхэлнэ. Гэвч хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэж байгаа эцэг, эхчүүд тэр талын мэдээлэл дутмаг байдгаас зарим бичиг баримтыг дутуу бүрдүүлж, бүртгэлээс хоцрох тал байдаг байна. Иймд эцэг, эхчүүдэд хэрэг болох болов уу гэдэг үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.

Дашрамд дурдахад энэ онд улсын цэцэрлэгт 2013 оны 12 сарын 31-ээс өмнө төрсөн хүүхдүүдийг бүртгэхээр болоод буй. Урд жилүүдийн тухайд цэцэрлэгийн бага бүлэгт зөвхөн сараараа 2 нас хүрсэн буюу тухайн жилийнхээ 9 сарын 1-ээс өмнө төрсөн хүүхдийг л бүртгэдэг байсан юм.

 

Цэцэрлэгт бүртгүүлэхдээ авчирах бичиг баримт

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт

- Хүүхдийн төрсний гэрчилгээ хуулбар /эх хувийн хамт/

- Эцэг, эхийн иргэний үнэмлэх хуулбар /эх хувийн хамт/

- Эрүүл бойжиж байгаа эсэх талаар өрхийн эмнэлгийн бичиг

- Шээс, цагаан хорхоо зэрэг эрүүл мэндийн шилжилгээ хийлгэсэн бичиг /Наймдугаар сарын 22-оос Дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг дээр уг шинжилгээг авч эхэлнэ/

 

Түр оршин суугаа болон хороондоо цэцэрлэггүй хүүхдүүд

Тухайн амьдарч байгаа хаяг дээрээ түр оршин суугаа бол тэр хэсгийг хариуцсан хорооноосоо тодорхойлолт аваад харьяаныхаа цэцэрлэгт очиж бүртгүүлнэ /ном журмын дагуу/. Гэвч цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаагаас шалтгаалж эхлээд харьяаныхаа жинхэнэ оршин суугч хүүхдүүдийг бүртгээд сул орон тоон дээрээ түр оршин суух хаягтай хүүхдүүдийг бүртгэл учир эртнээс өөр арга зам хайх нь зүйтэй болов уу.

Түүнчлэн нийслэлд 152 хороо байгаагаас 20 орчим хороо өөрийн гэсэн цэцэрлэггүй байна. Иймд цэцэрлэггүй хороонд оршин суудаг хүүхдүүдийг ойролцоох цэцэрлэгт нь хамруулахын тулд харьяа тойргийг нь бүртгэл эхлэхээс өмнө шинэчлэхээр тусгажээ. Иймд хороондоо цэцэрлэггүй байлаа ч цэцэрлэггүй үлдэх вий гэхээс айх эрсдэлгүй аж.

 

Хүүхдээ цэцэрлэгт оруулахдаа ахуйн болон хичээлийн хэрэгслийн бэлтгэх шаардлагатай зүйлс

Цэцэрлэгт бүртгүүлсний дараа тухайн хичээлийн жилд хүүхэд тань хэрэглэх ариун цэврийн болон хичээлийн хэрэгслийг бэлтгэх шаардлагатай.

“Нэг хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс бэлтгүүлэх сургалтын болон ариун цэврийн хэрэгслийн жагсаалт”-ыг 2012 онд шинэчилсэн бөгөөд 2015-2016 оны хичээлийн жилд энэ жагсаалтын дагуу эцэг эхчүүд бэлтгэлээ базаах юм байна.

Жагсаалтад орсон хичээлийн болон ариун цэврийн хэрэгслийг цэцэрлэгийн багш нар авахдаа эцэг эхэд хүндрэл учруулах, жагсаалтад ороогүй зүйл авах тохиолдол гардаг. Түүнчлэн эцэг эхчүүдийн зүгээс чанарын шаардлага хангахгүй, хүүхдийн биед сөрөг нөлөөтэй хэрэгсэл өгөх дутагдал ч бий. Иймд чанарын шаардлагыг тодорхой тусгасан аж.

 

Хэрэглэгдэхүүний нэр

Чанарын шаардлага

Тоо хэмжээ

Ердийн цэцэрлэг

24 цагийн цэцэрлэг

Бага бүлэг

Дунд бүлэг

Ахлах, бэлтгэл бүлэг

Бага бүлэг

Дунд бүлэг

Ахлах, бэлтгэл бүлэг

Сургалтын хэрэглэгдэхүүн

1

Балын харандаа

Хагас хатуу НВ, ВЗ, НЗ, М2 үзүүрлэдэг байх

 

 

 

НВ

В3, Н3, М2

 

В3, Н3, М2

В3, Н3, М2

2

Будгийн харандаа

Тод зөөлөн будагддаг байх, бал нь бүдүүн харандааны урт 8 буюу 15 см байх

 

1ком

1ком

 

1ком

1ком

 

12 өнгө, урт 8 см

12 өнгө, урт 15 см

 

12 өнгө, урт 15 см

12 өнгө, урт 15 см

3

Харандаа үзүүрлэгч

Харандаа үзүүрлэх зориулалттай байх

 

 

4

Фломастер

Элдэв хурц үнэргүй, хүүхдэд сөрөг нөлөөгүй байх

 

 

1ком

 

 

1ком

 

 

12 өнгө

 

 

12 өнгө

5

Тосон харандаа (Пастел)

Гадуураа хамгаалалт буюу гэртэй, урт 8 буюу 15 см, үзүүрлэдэггүй байх

6 өнгө урт 8 см

6 өнгө урт 8 см

12 өнгөтэй урт 15 см

6 өнгө урт 8 см

6 өнгө урт 8 см

12 өнгөтэй урт 15 см

6

Зургийн дэвтэр

Үдээс наалт нь салгаж болохуйц, цаас нь зузаан ус даадаг байх

12 хуудас

20 хуудас

24 хуудас

12 хуудас

20 хуудас

24 хуудас

7

Ватом цаас

Зузаан, гадаргуу нь гөлгөр байх

8

Усан будаг гуашь

Усан будгийн өмнө тус бүр нь савалгаатай, хүүхдийн биед сөрөг нөлөөгүй байх. Гуашь савлагаатай, хэмжээ нь 12 мл байх

6 өнгө гуашь

6 өнгө гуашь

12 өнгө усан будаг 2ш, гуашь 1ш

6 өнгө гуашь

6 өнгө гуашь

12 өнгө усан будаг 2ш, гуашь 1ш

9

Бийр

Бийр нь хүүхдийн гарт тохирсон, бөөрөнхий болон дөрвөлжин хэлбэртэй, бийрний үс нь зөөлөн, ширхэг нь нарийн, ишний урт нь 10-15 см байх

Дөрвөлжин № 8-10

Бөөрөнхий № 3-4, Дөрвөлжин № 8-10

Бөөрөнхий № 3-4, Дөрвөлжин № 8-10

Дөрвөлжин № 8-10

Бөөрөнхий № 3-4, Дөрвөлжин № 8-10

Бөөрөнхий № 3-4, Дөрвөлжин № 8-10

10

Өнгийн цаас

А4 буюу 20*28 см, 14*20 см хэмжээтэй байх

1ком

2ком

3ком

2ком

3ком

3ком

6 өнгө 14*20 см

8-10 өнгө 14*20 см

10-12 өнгө 20*28 см

6 өнгө 14*20 см

8-10 өнгө 14*20 см

10-12 өнгө 20*28 см

11

Баримлын шавар

Элдэв хурц үнэргүй, өнгө гардаггүй, гарт наалддаггүй, барьцамтгай чанар сайтай, савлагаатай байх

1ком

2ком

2ком

1ком

2ком

2ком

4-6 өнгө

4-6 өнгө

8-10 өнгө

4-6 өнгө

4-6 өнгө

8-10 өнгө

12

Хайч

Үзүүр нь мохоо, тагтай хүүхдийн гарт тохирсон байна. Хайчлах урт нь 7-13 см байх

урт нь 5-7 см

урт нь 5-7 см

урт нь 11-13 см

урт нь 5-7 см

урт нь 11-13 см

урт нь 11-13 см

13

Цавуу

Элдэв хурц үнэргүй, сайн наалддаг байх, 8 буюу 15 грамм байх

43ш

8 грамм

8 грамм

15 грамм

8 грамм

8 грамм

15 грамм

14

Шугам

Үзүүр нь мохоо, хүүхдэд аюулгүй уян чанартай, урт нь 15-20 см. Янз бүрийн хэлбэртэй байх

 

 

 

 

15

Дэвтэр (Дөрвөлжин элемент)

12 хуудастай, Монгол Улсын стандартад нийцсэн байх

 

 

тус бүр 4ш

 

 

тус бүр 4ш

Ариун цэврийн хэрэгсэл

16

Гарын саван

Хүүхдэд зориулсан 250 мл-ийн савлагаатай байх

17

Шүдний сойз

Тухайн хүүхдийн насанд тохирсон, үс нь зөөлөн байх

18

Шүдний оо

Хүүхдэд зориулагдсан, 75 мл, 95 граммаас багагүй байх

19

Ариун цэврийн цаас

MNS 4273: 1995

20

Амны цаас (боодол)

Боодол тус бүр 250 ширхэгээр савлагдсан байх

21

Саван (хатуу)

Хүүхдийн зориулалттай, хүүхдийн биед харшил өгөхгүй байх

 

 

Энэ жил төрийн өмчит 216 цэцэрлэг, хувийн хэвшлийн цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж эхлэх юм байна. Мөн энэ ондоо багтаад төрийн өмчийн 18 цэцэрлэг, 12 цэцэрлэгийн өргөтгөл шинээр ашиглалтад орохоор баригдаж бйагаа. Ингэснээр 4890 хүүхдийг шинээр цэцэрлэгт хамрагдах боломжийг нь бүрдүүлж өгч байгаа юм.

2017 оны 8 сарын 23