Хүүхэд асрагчаас супер од болов.

F01ff1e740d286bd0b772e288f45fc1c06e3ec1e
Хүүхэд асрагчаас супер од болов.

Канадын дуучин Жастин Бибер өнгөрсөн жил инстаграм хуудсандаа “Бурхан минь, энэ хэн бэ” гэсэн тайлбартайгаар нэгэн охины зургийг байршуулсан нь олон хүний анхаарлыг татсан билээ. Энэ үйл явдал нь тухайн үед хүүхэд асрагч хийж байсан 17 настай Синди Киберли охины амьдралыг орвонгоор нь өөрчилжээ. Цагийн гурван фунтын хөлсөөр хүүхэд хардаг байсан тэрээр одоо олон нийтийн сүлжээний супер од, загвар өмсөгч болсон байна. Энэ тухай Синди “Жастин Бибер миний зургийг нийтэлсэн нь намайг үнэхээр гайхашруулсан. Би түүний шүтэн бишрэгч шүү дээ. Тэр миний амьдралыг өөрчилсөн. Яг л шидэт үлгэр шиг. Эхэндээ би энэ нөхцөл байдалд дасахгүй, эвгүй санагдаж байсан бол одоо огт өөр болсон” гэжээ. Мөн энэ явдлаас хойш маш олон ажлын санал ирсэн бөгөөд хичээл сурлагадаа анхаарлаа хандуулах болно гэдгээ илэрхийлсэн байна. Синди Кимберли олон нийтийн сүлжээнд сая орчим шүтэн бишрэгчтэй болжээ. 

 

2017 оны 12 сарын 15