Ажлын байрны зааварчилгаа авсан эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан ажилтныг санал болгож байна.
Зорилготой, Хувийн зохион байгуулалттай, тууштай, итгэлтэй, санаачлагатай, халамжтай, мэдрэмжтэй, сэтгэлтэй, хувийн ариун цэвэр сайтай, тэвчээртэй ажилтанг санал болгож байна.
Монгол билэг судлал сэтгэл зүйн төвд сэтгэл зүйн ярилцлага тестенд хүн тус бүрийг хамруулан зан төлөвийн тодорхойлолтыг гаргуулсан.
Давуу тал
Даатгалтай, Итгэлтэй, Найдвартай Хүүхэд асрагч, Гэрийн үйлчлэгч зуучлах төв
Хүүхдийг хооллох, хувцаслах, тоглох, хүүхдийн хүмүүжилд анхаарах, хүүхдийн хувцас угаах, хичээл зааж өгч давтуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ.
Өндөр настан асрагч нь дараах ажлуудыг хийнэ. Гэр цэвэрлэх, хоол хийх, хувцас угаах, юм индүүдэх, агаарт гаргах гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
Чадварлаг, туршлагатай, найдвартай 2-4 хүний бүрэлдэхүүнтэй баг таны ажиллаж амьдарч буй орчинг цэвэр цэмцгэр болгоно.
Чадварлаг, туршлагатай, найдвартай 2-4 хүний бүрэлдэхүүнтэй баг таны ажиллаж амьдарч буй орчинг цэвэр цэмцгэр болгоно.
Даатгалд хамрагдсан байдаг тул ямарваа нэгэн эрсдэл гарсан тохиолдолд эрсдлийн үнэлгээг хийж даатгалаас хохирлыг бүрэн барагдуулж өгдөг.
" Талархал: Манайх анх 2014 оны 10сард 11сартай Хүүгээ харуулахаар Хаппи Фловерс ХХК -ийн захирал Э.Ууганцэцэгтэй холбоо тогтоон гэрээ хийж хүүхэд асрагч гэртээ байрлуулж ажиллуулах болсон. Манай гэр хотоос гадагш зусланд байрладгаас гадна би өөрөө өдөр бүр ажилдаа өглөө явж орой ирэх шаардлагатай болохоор хүүхэд асрагч өдөр бүр ирж очих боломжгүй тул Хаппи фловерсийн санал болгож буй гэрт байрлаж ажиллах нөхцөл нь маш их таалагдсан, манайд ч сайн тохирч байгаа бөгөөд одоо 2дахь хүүхэд маань төрөөд удахгүй 6сар хүрч би ч дахин хүүхэд асрагчдаа хүүхдээ үлдээгээд ажилдаа орох гэж байгаадаа сэтгэл хангалуун байна. Түүнээс хойш одоог хүртэл манайд найдвартай сайн хүүхэд асрагч нарыг зуучлан байнгын эргэх холбоотой байж ажилтан болон үйлчлүүлэгчийнхээ талаар санаа тавьж байдагт нь талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхний цаашдын ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байж илүү олон ээжүүд эмэгтэйчүүдэд ажилтай байж баяртай алхлах боломжийг олгоорой гэж хүсэн ерөөе."
- Оюунгэрэлийн Элбэгзаяа
Үйлчлүүлэгч
" С.Сарантуяа нь манайд 2015 оны 1 сараас 9 сарын хооронд хүүхэд асрагчаар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа идэвхи зүтгэлтэй сэтгэлээрээ цагаа барьж харилцааны соёлтой харьцаж манай хүүхдүүдэд сайхан хандаж байсан. Сараа эгч нь хувийн зохион байгуулалт сайтай ажилч хичээнгүй хүн бөгөөд дараа дараагийн ажилдаа мөн адил хандах нь ойлгомжтой. Сайн ажилтан олж өгсөн Хаппи фловерсийн хамт олонд талархаж байна."
- Лхагвадулам
Үйлчлүүлэгч
" Хаппи фловерс ХХК-иар зуучлуулан 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүүхэд асрагчийн ажилд Норовсүрэн овогтой Долгорыг авч ажиллуулсан бөгөөд Долгор нь ажилдаа хичээнгүй цагтаа ирдэг дуулгавартай сайн ажилласан болно. Долгор нь зуны 2 сарын хугацаанд зуслан дээр байрлан ажилласан бөгөөд дараах 5 сард нь өглөөд ирж ажлаа гүйцэтгэн орой явж байсан. Энэ хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй болно. Байнга найдвартай үйлчилгээ үзүүлдэг танай компанид талархалаа илэрхийлээд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе. Баярлалаа. "
- Болороо
Үйлчлүүлэгч
Happyflowers.mn сайтаар нэвтрэн захиалгын мэдээллийг бөглөнө. Та захиалга өгөхдөө гэр бүлийн мэдээлэл, хүүхдийн нас хүйс онцлог, ажиллах нөхцөл, ажлын цаг тавигдах шаардлага ямар үйлчилгээ гэх мэт мэдээллээ бүрэн гүйцэд сайн бичээрэй.
Худалдаа хөгжлийн банк 428003780 хүлээн авагч нь HAPPYFLOWERS тоот дансанд захиалгын төлбөр 90'000 төгрөг байршуулна. Энэхүү төлбөр нь ажилтаныг бэлтгэх явцад гарах шууд зардал тул буцаагдахгүй болохыг анхаарна уу?
Та:
Захиалгын төлбөр баталгаажсанаас хойш тухайн үеийн ачааллаас хамааран 3-14 хоногт, зарим тохиолдолд баярын болон жиийн ачаалалтай саруудад 3 долоо хоног хүртэлх хугацаанд манайх хүнээ санал болгох ба та өөрийн биеэр манай оффис дээр ирж гурвалсан уулзалт хийн хүнээ сонгоно.
Туршилтын хугацаа гэж байхгүй тул гурвалсан уулзалт хийгээд ажилтан нь таалагдвал 1- 12 сарын хугацаатай Үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулна.
Гэрээний төлбөрийг гэрээ байгуулсан өдрөөр 100 хувь байгууллагад төлнө. Үйлчилгээний төлбөр сонголтот өдрөөр бол 1'100'000-1'500'000 хооронд, ажлын 5 өдрөөр ажлын цагаар бол 1'650'000-1'800'000 хооронд, байрлаж ажиллуулахаар 1'800'000-2'500'000 төгрөг байх ба энэ нь хүүхдийн тоо нас гэрийн мкв ажилчны ур чадвар ажиллах нөхцөл зэргээс хамааран хэлбэлзэлтэй байна. Үнийн дүнг байгууллага тогтооно.
Манай хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч, өндөр настан асрагч нар нь байгууллагатайгаа Хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээтэй байдаг тул ажилчдад хувиараа ажиллах санал тавихыг хориглоно.
Хэдийгээр байгууллагаар дамжуулан ажилтан авч байгаа ч 100 хувь төгс хүн ирнэ гэж хүлээлттэй байж болохгүй. Учир нь айл бүр өөр онцлогтой байдаг тул тухайн гэрийн эзэгтэй өөрөө гэрийнхээ дотоод дүрэм журмыг зааж өгвөл зохистой.
Хүүхэд асрагч гэрийн үйлчлэгч 2 тусдаа ажил болохыг анхаарна уу?
Хүүхэд асрагч
|
Гэрийн үйлчлэгч
|
Өндөр настан асрагч нь сувилахуйн үйлчилгээ буюу гэрээр тариа тарих болон эмчилгээ хийхгүй. Тухайн настанд ахуйн асаргаа хийнэ. Жишээ нь хоол хийж өгнө, гэр орныг нь цэвэрлэнэ, усанд оруулна, хувцсыг, цагаар хэрэглэл угаана, гадаа салхинд гаргана, цагаар эмийг нь уулгана, хүнс цуглуулна.
Ажилчны цүнхийг өдөр бүр шалгаж цагийн бүртгэлийн хуудсыг заавал бөглөсөн байх, Цүнх шалгаагүйгээс үүдэн гарах аливаа эрсдэлийг байгууллага хариуцахгүй болно.