Товч танилцуулга
"ХАППИ ФЛОВЕРС ХХК” хүүхэд асрагч ,гэрийн үйлчлэгч зуучлалын төв нь 2013 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд давхардсан тоогоор 600 гариу эмэгтэйчүүдийг ажлын байраар хангасан байна. Эдгээр эмэгтэйчүүдийн 70 хувь нь өрх толгойлсон болон нийгмийн эмзэг давхаргын эмэгтэйчүүд юм. Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж олон сайхан эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж байгаадаа үргэлж баяртай байдаг. Хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуулчлахаас гадна өндөр настан цагаар болон өдрөөр асрах,айл гэр болон албан байгууллагын дуудлагын цэвэрлэгээ, барилгын заслын дараах цэвэрлэгээ үйлчилгээ гэх мэт үйлчилгээг та бүхэндээ санал болгож байна. Цаашид үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлж үйлчлүүлэгч та бүхэндээ шинэ шинэлэг үйлчилгээгээр бэлэг барьж байх болно.
Даатгалд хамрагдсан байдаг тул ямарваа нэгэн эрсдэл гарсан тохиолдолд эрсдлийн үнэлгээг хийж даатгалаас хохирлыг бүрэн барагдуулж өгдөг.
Хүүхэд асрагч гэрийн үйлчлэгч нар нь Хаппи фловерс төвөөс явуулж буй ажлын байрны заавар зөвлөгөөнд хамрагдсан байдаг.
Бид ажилчидаа өөрсдийн хамтарч ажилладаг Сөүл сениорс сонгдо эмнэлэгийн лабораторт Хелика бактер, цагаан хорхой дох сүрьеэ тэмбүү элэгний ВС зэрэг нийгмийн халдварт өвчний бүрэн шинжилгээнд хамрагдуулсан байдаг.
Гэртээ хяналтын камер байршуулан ажилтанг Хянах боломжтой.
Ажилчны ажиллах цаг, амралтын өдөр зэргийг ТА өөрийн ажил гэр бүлийн онцлогт тохируулан уян хатан нөхцөлөөр сонгох боломжтой.
Зориулалтын хүүхдийн биед эвтэйхэн цэвэр даавуун ажлын хувцастай.
Тогтвортой удаан хугацаагаар ажиллах цэвэрч нямбай хариуцлагатай ХҮНЛЭГ-ШУДАРГА ажилтанг санал болгодог.