Happyflowers.mn сайтаар нэвтрэн захиалгын мэдээллийг бөглөнө. Та захиалга өгөхдөө гэр бүлийн мэдээлэл, хүүхдийн нас хүйс онцлог, ажиллах нөхцөл, ажлын цаг тавигдах шаардлага ямар үйлчилгээ гэх мэт мэдээллээ бүрэн гүйцэд сайн бичээрэй.
Худалдаа хөгжлийн банк 428003780 хүлээн авагч нь HAPPYFLOWERS тоот дансанд энгийн захиалгын төлбөр 200'000 төгрөг яаралтай захиалгын төлбөр 400000 төгрөг байршуулна. Энэхүү төлбөр нь ажилтаныг бэлтгэх явцад гарах шууд зардал тул буцаагдахгүй болохыг анхаарна уу?
Та:
- Ажлын 5 өдөр гэртээ байрлуулж ажиллуулах,
- Ажлын 5 өдөр ажлын цагаар ажиллуулах,
- Сонголтот өдөр буюу Даваа, Лхагва, Баасан эсвэл Мягмар Пүрэв гаригт гэх мэт өөрт шаардлагатай өдөр ажиллуулах,
- Богино цагаар буюу өглөө оройн цагаар өдөрт 3-5 цагийн хугацаатай ажиллуулах,
- Зөвхөн баасан гаригт 24 цаг ажиллуулах,
- Амралтын өдрийн багц буюу бямба, ням гаригт тогтмол ажиллуулах,
- Шаардлагатай үедээ дуудлагаар харуулах гэх мэт ажлын нөхцөлүүдээс аль нэгийг сонгоно.
Захиалгын төлбөр баталгаажсанаас хойш тухайн үеийн ачааллаас хамааран яаралтай захиалга 14 хоногт, энгийн захиалга 30 хоногт зарим тохиолдолд баярын болон жилийн ачаалалтай саруудад захиалга 7 хоног хүртэлх хугацаанд хойшлогдох магадлалтай байдаг. Та өөрийн биеэр манай оффис дээр ирж гурвалсан уулзалт хийн хүнээ сонгоно.
Туршилтын хугацаа гэж байхгүй тул гурвалсан уулзалт хийгээд ажилтан нь таалагдвал 1- 12 сарын хугацаатай Үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулна.
Гэрээний төлбөрийг гэрээ байгуулсан өдрөөр 100 хувь байгууллагад төлнө. Үйлчилгээний төлбөр сонголтот өдрөөр бол 1'980'000-2'200'000 хооронд, ажлын 5 өдрөөр ажлын цагаар бол 2750'000-3500'000 хооронд, байрлаж ажиллуулахаар 2970'000-4'500'000 төгрөг байх ба энэ нь хүүхдийн тоо нас гэрийн мкв ажилчны ур чадвар ажиллах нөхцөл зэргээс хамааран хэлбэлзэлтэй байна. Үнийн дүнг байгууллага тогтооно.
Манай хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч, өндөр настан асрагч нар нь байгууллагатайгаа Хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээтэй байдаг тул ажилчдад хувиараа ажиллах санал тавихыг хориглоно.
Хэдийгээр байгууллагаар дамжуулан ажилтан авч байгаа ч 100 хувь төгс хүн ирнэ гэж хүлээлттэй байж болохгүй. Учир нь айл бүр өөр онцлогтой байдаг тул тухайн гэрийн эзэгтэй өөрөө гэрийнхээ дотоод дүрэм журмыг зааж өгвөл зохистой.
Хүүхэд асрагч гэрийн үйлчлэгч 2 тусдаа ажил болохыг анхаарна уу?
Хүүхэд асрагч - Хүүхдийн хоол хийнэ, хооллоно
- Хувцаслана,
- Агаар салхинд гаргана,
- Хүүхэдтэй харилцана, тоглоно, хөгжүүлнэ,
- Хувцас тоглоом хэрэгслийг угааж арчиж цэвэрлэнэ,
- Усанд оруулна,
- Хүүхдийн эргэн тойронд өдөр тутмын хөнгөн чийгтэй цэвэрлэгээ хийнэ.
| Гэрийн үйлчлэгч - Гэрийн бүх цэвэрлэгээг хийнэ. Өдөр тутам
- Өдөрт 23 удаа хоол хийнэ,
- гэрийн бүх гишүүдийн хувцсыг угааж индүүднэ,
- Хүнс цуглуулна,
- Зайлшгүй шаардлагатай үед богино хугацаанд хүүхэд харгалзана.
|
Өндөр настан асрагч нь сувилахуйн үйлчилгээ буюу гэрээр тариа тарих болон эмчилгээ хийхгүй. Тухайн настанд ахуйн асаргаа хийнэ. Жишээ нь хоол хийж өгнө, гэр орныг нь цэвэрлэнэ, усанд оруулна, хувцсыг, цагаар хэрэглэл угаана, гадаа салхинд гаргана, цагаар эмийг нь уулгана, хүнс цуглуулна.
Ажилчны цүнхийг өдөр бүр шалгаж цагийн бүртгэлийн хуудсыг заавал бөглөсөн байх, Цүнх шалгаагүйгээс үүдэн гарах аливаа эрсдэлийг байгууллага хариуцахгүй болно.