ҮЙЛЧИЛГЭЭ

Орой гэртээ ирэхэд бяцхан үрс нь аз жаргалтай, гэр тань цэмцгэр, халуун хоол цайгаар таныг угтах итгэл даах Хүүхэд асрагч гэрийн үйлчлэгчийг хайж байвал бидэнтэй холбогдоорой.

МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Давуу талууд

 
  • Сургалтанд хамрагдсан хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч

Хүүхэд асрагч гэрийн үйлчлэгч нар нь Хаппи фловерс төвөөс явуулж буй ажлын байрны заавар зөвлөгөөнд хамрагдсан байдаг.

  • Эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд хамрагдсан ажилтан

Бид ажилчидаа өөрсдийн хамтарч ажилладаг Гранд Мед эмнэлэгийн лабораторт Хеликобактери , цагаан хорхой ДОХ, сүрьеэ, цээжний рентген зураг, тэмбүү, элэгний В С вирус, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, эмэгтэйчүүдийн мазокийн шинжилгээ зэрэг нийгмийн халдварт өвчний бүрэн шинжилгээнд хамрагдуулсан байдаг.

  • Амны хөндийн эрүүл ахуйн үзлэгт хамрагдсан ажилтан

Гэр бүлийн ажилтан бэлтгэн ажиллуулахад, ялангуяа хүүхэдтэй хамт ажиллахад амны хөндийн эрүүл ахуй маш чухал асуудал байдаг учраас бид ажилчидаа өөрсдийн хамтарч ажилладаг "PLATINUM" дэнтал эмнэлэгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдуулан, шаардлагатй эмчилгээнүүдийг хийлгэж амны хөндийн эрүүл ахуйг бүрэн сахиулсан байдаг.

  • Камераар хянах боломжтой

Гэртээ хяналтын камер байршуулан ажилтанг Хянах боломжтой.

  • Ажиллах цагийг сонгох

Ажилчны ажиллах цаг, амралтын өдөр зэргийг ТА өөрийн ажил гэр бүлийн онцлогт тохируулан уян хатан нөхцөлөөр сонгох боломжтой.

  • Зориулалтын ажлын хувцастай

Зориулалтын хүүхдийн биед эвтэйхэн цэвэр даавуун ажлын хувцастай.

  • Тогтвортой хариуцлагатай ажилтан

Тогтвортой удаан хугацаагаар ажиллах цэвэрч нямбай хариуцлагатай ХҮНЛЭГ-ШУДАРГА ажилтанг санал болгодог.