Асрагчтайгаа ойлголцох 5 арга

Асрагчтайгаа ойлголцох 5 арга

Өндөр хөгжилтэй оронд ХҮҮХЭД АСРАГЧИЙН үйлчилгээ авах нь хэвийн үзэгдэл болсон. ХҮҮХЭД АСРАГЧ нар хүүхдүүдийг асарч халамжилж, зааж сургаж, тэднийг сонсож, тэдэнтэй тоглож ээжүүдийн ачааллаас хуваалцдаг. Ингэснээр ээжүүдэд амрах зав гарна, хүүхдүүд ч өөрсдийг сонсож тоглож байгаад баярлана. Баяр ёслолын үеэр бүх гэрийн ажлыг ганцаараа хийх албагүй болно. Гэвч заримдаа хүүхэд асрагчтай ойлголцохгүй байх тохиолдол гардаг доорхи 5 алхамыг баримталсанаар та болон таны асрагч хоорондоо ойлголцоход ИЛҮҮ ХЯЛБАР БОЛНО ШҮҮ.

Хүүхэд асрагчтайгаа ОЙЛГОЛЦОХ 5 АРГА:

1. ТОДОРХОЙ БАЙДАЛ: Та хүүхэд асрагчдаа тухайн өдөрт хийж гүйцэтгэвэл зохих ажлын жагсаалтыг гаргаж өгөх. Энэ үед таны хүлээлт болон үйлчлэгчийн хийх зүйл тодорхой болж хэн хэн нь сэтгэл ханамжтай ойлголцох болно.

2. ГЭРИЙН ДҮРМИЙГ ТАНИЛЦУУЛАХ: Гэрээ хийхэд тодорхой мөрдөх дүрэм бичигдсэн байдаг ч айл бүрд дагаж мөрдөх тусгай дүрэм байдаг. Жишээ нь: хүүхдүүдэд уулгах амин дэм, хоол хүнс түүнийг өгөх цаг, зурагт үзэх цаг, хийж болох болон болохгүй үйлдлүүд зэргийг анхнаасаа асрагчдаа заагаад өгчихвөл үл ойлголцол гарахгүй шүү дээ.

3. АСУУДАЛ ГАРВАЛ АЛЬ БОЛОХ ЭРТ ШИЙДЭХ: Танай гэр бүлд нэг шинэ гишүүн орж ирж байгаа тул хэрэв буруу ойлголцох асуудал гарвал гарсан даруйд ярилцаж ойлголцож чиглүүлэх нь чухал. Тэгж чадвал сайн шүү дээ.

4. АСРАГЧТАЙГАА ЯРИЛЦАХ ЦАГ ГАРГА: Тухайн өдрийг эсвэл тухайн долоо хоногийг дүгнэх ярилцлагын цаг гаргавал танай гэрт юу болж байгаа таны хүүхдүүд юунд дуртай ямархуу байдалтай өнгөрсөн зэргийг ярилцаж байвал тустай.

5. АСРАГЧИЙНХАА АЛХАМ БҮРИЙГ БҮҮ ШҮҮМЖИЛ: Хэрэв та асрагчаа авсан цалиндаа таарсан ажлаа хийгээсэй гэж бодож байгаа бол байнга шүүмжлэх нь хамгийн үр дүнгүй арга бөгөөд түүнтэй сайн ойлголцож хүссэн зүйлээ хийлгэж авах нь чухал.

2024 оны 1 сарын 25